Архангайд мал төллөлт 0.9 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-03-18 16:56:38

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 2019 онд нийт 2365.0 мянган толгой хээлтэгч мал төллөхөөс 03 дугаар сарын 15-ны байдлаар 22.3 мянган толгой мал төллөж, мал төллөлт 0.9 хувьтай байна.

Үүнээс,13 толгой ингэ, 54 толгой гүү, 682 толгой үнээ, 15603 толгой эм хонь, 5977 толгой эм ямаа төллөж, аймгийн дүнгээр бод малын 0.21 хувь, бог малын 1.08 хувь төллөжээ. 

Энэ өвөл 5736 толгой мал зүй бусаар хорогдсон бөгөөд үүнээс өвчнөөр 63 толгой мал буюу 0.1 хувь нь хорогдсоныг аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ