Боловсрол, спорт, соёл урлагийн салбарынханд төрийн дээд одон медаль гардуулав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-03-18 21:07:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан, эрдэнэт хүний амийг аварсан хүмүүсийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнасныг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр нар гардууллаа.


Алтан гадас одонгоор Хөдөө аж ахуйн их сургуулийн ректорын зөвлөх Д.Батмагнай, “Хамба фильм” студийн ерөнхий найруулагч Б.Ганболд нарыг шагнав.


Эрдэнэт хүний амь насыг авран хамгаалсан БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн З.Баянзулыг “Шударга журам” медалиар, тус яамны Биеийн тамир спортын бодлогын газрын мэргэжилтэн С. Мөнх-Эрдэнийг “Стандарт хэмжил зүйн газрын хүндэт жуух”-аар тус тус шагнаж урамшуулсан юм.

 

Холбоотой мэдээ