“Дөл-2019” тэмцээнд "Монгол ураг" баг шилдгээ харууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-19 11:51:46

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярыг тохиолдуулан аймгийн Засаг даргын нэрэмжит “Дөл-2019” тэмцээнийг Арвайхээр хотноо зохион байгууллаа.

Ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч хүмүүжил олгох, бие бялдар сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил төлөвшүүлэх, монгол цэргийн залгамж халааг бэлтгэх зорилготой тус тэмцээнд 9 багийн 117 тамирчин оролцож, жагсаалын үзүүлэх тоглолт, цэргийн 1, 2, 3 дугаар 16 тоот дасгал, тасгийн захирагчдын тэмцээн, тасгийн урлагийн үзүүлэх тоглолт, ханын сонин гаргах, гранат шидэлт, тактикийн ажиллагаа, хөнөөлтийн голомтод ажиллах, цэргийн байр зүйн норматив, химийн норматив зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн юм.

Тэмцээний дүн гарахад тэргүүн байрыг Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн “Монгол ураг” баг, дэд байрыг Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн “Соёмбо”, гутгаар байрыг Арвайхээр сумын ерөнхий боловсролын “Мэргэд” лаборатори сургуулийн “Дайчид 1” баг, тусгай байрыг Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургуулийн баг тус тус эзэллээ.

Цэрэг-спортын “Дөл-2019” тэмцээнийг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 256 дугаар анги, Боловсрол, соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв хамтран зохион байгуулав.

Холбоотой мэдээ