“Ховд Айтыс-2019” наадмын шилдгүүд тодорлоо

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-19 15:37:45

Ховд /МОНЦАМЭ/. Казах үндэстний баяр Наурызыг тохиолдуулан аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын ивээл дор харилцаа дууны “Ховд Айтыс-2019” олон улсын наадмыг амжилттай зохион байгууллаа.

Тус наадамд Казахстан Улсын Павлодар, Караганда, Дорнын Казахстан мужийн болон Баян-Өлгий, Ховд аймгийн 30 гаруй яруу найрагч (ахын) оролцов.  

“Ховд Айтыс-2019” олон улсын наадмын тэргүүн байрт Казахстан Улсын Астана хотоос оролцогч Х.Хурмет, дэд байрт Өскемен хотоос оролцогч М.Фархат, гутгаар байрт Павлодар хотоос оролцогч Х.Айшуах, тусгай байрт Павлодар хотоос оролцогч З.Ансаган, Ховд аймгаас оролцогч Б.Орынбасар нар шалгарав. 

Шилдэг оролцогчдын шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, ИТХ-ын төлөөлөгч Ш.Арстан, Ю.Азамат, Х.Харахат, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Даваадорж нар гардуулан өгч баяр хүргэлээ.

Энэ үеэр Казахстан Улс, Баян-Өлгий аймгаас оролцогчдыг удирдан ажилласан С.Мейремхан, Ж.Сүйениш нарыг Ховд аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшуулав.


Холбоотой мэдээ