Өрх бүрт “Мэдээлэл хандлагын богц” хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-03-20 13:43:45

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ээс “Эрх зүйн боловсрол” дэд хөтөлбөрийн хүрээнд “Насан туршийн боловсрол төв”-тэй хамтран “Мэдээлэл хандлагын богц” аялуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох, төрийн байгууллагын мэдээлэл хүргэх ажлыг үе шаттайгаар эхлүүлээд байна. Мэдээлэл хандлагын богц”-нд аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газар гэх мэт есөн байгууллагаас бэлтгэсэн иргэдэд мэдээлэл хүргэх гарын авлага материалыг багтаасан байна.

Энэхүү богцыг аймгийн төв төдийгүй, хөдөөгийн 18 сумын бүх багийн айл өрхөд хүргэх аж. Энэ талаар өчигдөр Улаангом сумын холбогдох албаны хүмүүст сургалт явуулсан юм.

“Мэдээлэл хандлагын богцоор дамжуулан иргэд эрх зүйн болоод төрийн байгууллагын талаарх мэдээ мэдээллийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хүлээн авахаас гадна төрийн байгууллагуудад санал хүсэлтээ хүргэх боломж бүрдэж байгаа” хэмээн “Насан туршийн боловсрол төв”-ийн багш Г.Цогтоо хэллээ.

 

Холбоотой мэдээ