Олимпын гудамжны түр замыг ням гарагаас хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-20 12:00:43
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих төсөл үргэлжлэх тул, Олимпийн гудамж, Юнескогийн гудамжны уулзвараас Нарны зам хүртэлх түр замыг энэ сарын 24-ны ням гарагаас хаах болсныг Тээврийн цагдаагийн алба мэдэгдэв.

Тодруулбал, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн замыг хааж, Нарны замаас Олимпийн гудамж, Олимпийн гудамжнаас Нарны зам руу эргэх боломжгүй болох юм.

Иймд иргэд байрлуулсан тэмдэг тэмдэглэл, мэдээлэх самбарыг анхаарч хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Холбоотой мэдээ