Цэргийн насны залуучуудаа үзлэгт хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-21 15:42:24

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Нарийнтээл сумын ЗДТГ-аас Эрүүл мэндийн төв, багийн Засаг дарга нартай хамтран “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, сургалт сурталчилгаа”-г энэ сарын 14-ний өдөр зохион байгуулжээ.  

Сургалтад цэргийн насны 70 гаруй залуусыг хамруулж, эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийхийн зэрэгцээ Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаах хэлбэрүүд, халдварын бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, сум, орон нутгийн бахархал зэрэг сэдвээр мэдээлэл авсан юм. Энэ үеэр залуучуудын дунд үндэсний бөхийн барилдаан болов.

Түүнчлэн сумын ЗДТГ-аас "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан Нарийнтээл сумаас Өмнөговь аймаг дахь зэвсэгт хүчний ангиуд, хилийн зарим заставт хугацаат цэргийн алба хааж буй цэрэг эрсээ эргэх ажлыг зохион байгуулж, эцэг эх, нутаг усныхны мэндийг хүргэн тэдэнд сэтгэлийн урам зориг өгөөд иржээ. 

 

.

Холбоотой мэдээ