Ёс зүйн дүрмийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-03-21 11:37:24

Баянхонгор аймгийн хэмжээнд аймгийн хэмжээний төрийн захиргааны ажилтнууд болон төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтнуудын дагаж мөрдөх ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг баталжээ. Ёсзүйн дүрмийг аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 142 дугаар захирамжаар баталсан байна.

Энэхүү дүрэм батлагдснаар төрийн албан хаагчид хуулийг дээдлэн чанд сахин мөрдөх, хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, шударга, ил тод, нээлттэй, хариуцлагатайгаар гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх аж. ж энэхүү ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэн ажиллах чухал ач холбогдолтой юм.

Нийтийн албан тушаалтын ашиг сонирхлын зөрчилд өртсөн болон өртөж болзошгүй тухай, энэхүү дүрмийн ёсзүйн хэм хэмжээг зөрчсөн тухай мэдээллийг хяналт тавих эрх бүхий этгээдүүд хүлээн авах юм байна. Холбогдох хууль тогтоомж, энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн этгээдийн зөрчил нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ