Гал түймэртэй тэмцэх сайн дурын бүлгүүдэд хувцас хэрэгсэл хүлээлгэн өглөө

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-03-21 11:19:47

Сэлэнгэ/МОНЦАМЭ/Энэ сарын 20-нд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт Австрали улсын тусламжийн хөтөлбөр хариуцсан нэгдүгээр нарийн бичгийн дарга Шейн МаккенОнцгой байдлын ерөнхий газрын гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах нар зочиллоо.

Тэд Сэлэнгэ, Хэнтий аймгийн зарим сумын гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг чадавхжуулах төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Хүдэр, Ерөө, Мандал сум болон аймгийн ОБГ-т есөн нэр төрлийн багаж төхөөрөмж, хувцас хэрэгсэл хүлээлгэн өглөө. 
Холбоотой мэдээ