УИХ-ын чуулган хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-21 08:29:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт хуралдаж, гурван хуулийн төсөл хэлэлцэнэ.


Хэлэлцэх асуудлын жагсаалтад Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтжээ.


Дээрх хуулийн төслүүдийг өчигдөр буюу энэ сарын 20-нд чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн ч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан. Учир нь Татварын ерөнхий хуулийн төслийн зарим заалт Үндсэн хууль зөрчих магадлалтай тул Төсвийн байнгын хороогоор нарийвчлан хэлэлцэх шаардлагатай байгааг дурдсан юм.

Холбоотой мэдээ