Хагас сард 1306 зөрчил гаргагчид 40,6 сая төгрөгийн торгууль тавьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Цагдаагийн газар өнгөрсөн хагас сарын хугацаанд 1306 зөрчил гаргасан хүмүүст
40,6 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авсан
байна. Үүний 61,5 хувь нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм
зөрчсөн үйлдэл байжээ.
“Хөх сувд” мөсний баярын үеэр
Булган-Мөрөнгийн чиглэлийн улсын чанартай авто замд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт
хийсэн. Энэ хугацаанд 562 зөрчил гаргасан 494 жолоочид 16,7 сая төгрөгийн
торгууль ногдуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 4 зөрчил илрүүлэн
учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласны үр дүнд ямар нэгэн зам
тээврийн осол, хэрэг гараагүй гэж аймгийн Цагдаагийн газрын ажилтан, ахмад
Б.Батчулуун мэдээллээ.
Цагдаагийн байгууллага
энэ сарын эхний хагаст Зөрчлийн тухай хуулиар ашиглахыг хориглосон бүрэн бус
тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, тээврийн хэрэгслийн жолооч эсвэл зорчигч хамгаалах бүс
хэрэглээгүй, зохих баримт бичигггүй тээврийн хэрэгсэл жолоодсон 800 шахам
хүнийг торгох арга хэмжээ авсан байна.