Өвөрхангай аймаг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдогийг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-21 22:44:21

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн төв Аюуш баатрын талбайд аймгийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн, Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангиуд гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор цугларав.

Өвөрхангай аймаг газар хөдлөлтийн идэвхтэй буюу 7-8 баллын бүсэд оршдог тул газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх зайлшгүй шаардлагатай байгааг албаныхан энэ өдөр сануулж байлаа. Түүнчлэн ирэх 2 дугаар улиралд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг Өвөрхангай аймагт болох тул мэргэжлийн ангиудын бэлтгэл, бэлэн байдлыг давхар шалгаж байгааг аймгийн ОБГ-ын дарга Д.Эрдэнэбат хэллээ.

“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын гурав дахь долоо хоногийн лхагва гарагт тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ хүрээнд өнөөдөр  “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

Холбоотой мэдээ