Оны эхний хоёр сард 360 эх амаржжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-21 23:05:07

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Өвөрхангай аймагт 2019 он гарсаар эхний хоёр сард 360 эх амаржжээ. Нийт төрөлтийн 71 хувь нь БОЭТ-д, 28.6 хувь нь хөдөө орон нутаг болоод хувийн хэвшлийн эмнэлэгт төрсөн байна.

Амьд төрсөн хүүхдийн 180 буюу 49.6 хувь нь хүү, 183 буюу 50.4 хувь нь охин юм. Мөн тэдний 19 нярай нь 2500-аас доош жинтэй төржээ. Амьгүй төрөлтийн түвшин 1000 нийт төрөлтөд 8.2 ноогдож байна.

Мөн өнгөрсөн хоёр сард нялхсын эндэгдэл 10 тохиолдол, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 14 тохиолдлоор бүртгэгдсэн ба эндсэн хүүхдийн 92.9 хувь нь эмнэлэгт нас баржээ. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 50 хувь нь нярай, 21.4 хувь нь 29 хоногоос 1 хүртэлх настай, 28.6 хувь нь 1-5 хүртэлх насны хүүхдүүд байв.

Холбоотой мэдээ