“Хараа алдахаас хамтдаа сэргийлье” аянаар 100 гаруй хүн эмчлүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Нүдний даралт ихсэх өвчнөөс сэргийлэх дэлхийн өдрийг тохиолдуулан аймгийн БОЭТ-өөс “Гэрэл” нүдний эмнэлгийн эмч нартай хамтран үзлэг, оношилгоо хийлээ.
“Хараа алдахаас хамтдаа
сэргийлье” уриан дор 112 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ үнэ
төлбөргүй хийсэн бөгөөд нүдний даралт ихсэх өвчний 12 тохиолдлыг илрүүлэн оношилж, хараа алдахаас
эрт сэргийлэх арга хэмжээг авлаа. Мөн нүдний даралттай 6 хүнд мэс заслын эмчилгээ амжилттай хийв.
Тус арга хэмжээний хүрээнд Монгол Улсын нүдний тэргүүлэх зэргийн их эмч, клиникийн профессор Ц.Мөнхтуяа хараа алдах өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар 40 гаруй иргэнд эмчийн зөвлөгөө, мэдээллийг өглөө.