Шинэ үеийнхэн Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд цугларлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-22 16:51:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан энэ хаврын хоёр дахь уран бүтээлчийн уулзалтаа өчигдөр хийлээ. Энэ удаагийн уулзалтын зочин нь Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн байв.

Соёл урлагийн их сургуулийн оюутнууд болон нийслэлийн ерөнхий боловсролын  23 дугаар сургуулийн сурагчид уулзалтад идэвхтэй оролцсон байна. 1983 онд анхныхаа яруу найргийн ном буюу "Урины шувуу"-г  хэвлүүлэн их утга зохиолд орж ирсэн Л.Мягмарсүрэн нь Монголын радиогийн уран зохиолын редакцаас ажлынхаа гарааг эхэлсэн. Түүний 2006 онд гаргасан "Хас сар" ном нь "Алтан өд" шагнал хүртсэн бол, 2009 онд "Алганы хээ" ном нь М.Цэдэндоржийн нэрэмжит шагнал, 2006 онд хэвлүүлсэн "Хөх дарс" МЗЭ-ийн шагнал, 2010 онд хэвлүүлсэн "Хэлбэргүй" түүвэр нь Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал тус тус хүртсэн. Өдгөө тэрбээр хэд хэдэн шүлгийн түүврээ эмхэтгэн, шинэ үеийн яруу найргийн хичээлийг их, дээд сургуульд зааж байгаа юм. Тиймээс түүний уран бүтээлийн уулзалтад Монголын шинэ үеийн төлөөлөл оюутан, сурагчид олноор ирснийг "Болор цом"-ын эзэн, Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн салбарын захирал М.Отгонбаяр онцоллоо.

Холбоотой мэдээ