Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-03-25 10:51:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2018 оны байдлаар сүрьеэ өвчний 3498 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 8.3 хувийг эзэлж байна. Нийт өвчлөлийн 2069 тохиолдол буюу 59.1 хувь нь Улаанбаатар хотод оношлогдсон байна.


Сүрьеэ өвчин бол сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг, хүнээс хүнд амьсгалын замаар халдварладаг, архаг явцтай нийгмийн халдварт өвчин юм. Сүрьеэгээр өвдөхөд нийгэм болон орчны эрүүл ахуйн таагүй байдал, хоол тэжээлийн дутагдал, стресс, жирэмслэлт, дагалдах өвчинтэй байх /чихрийн шижин, ходоод гэдэсний шархлаа, уушгины өвчин, хавдар/ зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг.


Халдвартай буюу уушгины хэлбэрийн сүрьеэгийн үед 2 ба түүнээс дээш долоо хоногоор ханиалгах, цэр болон цустай цэр гарах, цээжээр өвдөх, бие сульдах, амархан ядрах, хооллох дур багасах, жин буурах, огцом турах, шөнө хөлрөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хэрэв дээрх шинж тэмдэг илэрвэл оршин суугаа аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансерт хандан зохих шинжилгээ, оношилгоог үнэ төлбөргүй хийлгэх боломжтой.


Нийслэлийн Эрүүл мэндийн газар сүрьеэ өвчнөөс хамтдаа урьдчилан сэргийлэхийг уриалж дараах зөвлөмж хүргүүлж байна.






Холбоотой мэдээ