Украйны нисгэгч эмэгтэйд ял оноох шүүх хурал өнөөдөр болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРЦагдаагийн ажилтнууд Донецк хотын шүүхийн аюулгүй байдлын арга хэмжээг чангатгажээ.
Шүүхийн байрыг ОМОН-ы болон казакуудын зэвсэгтэй цэргүүд хамгааллалтад авсан тухай оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилжээ. Өнөөдөр москвагийн цагаар 11.00 Украйны нисгэгч эмэгтэй Надежда Савченкод ялын тогтоол унших шүүх хурал болно.
Савченког Украйны зүүн хэсэгт оросын телевизийн хоёр сурвалжлагч, гэрэл зурагчны амийг хөнөөхийг завдсан хэмээн буруутгаад байгаа юм.
Нөгөөтэйгүүр , Украйны ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Ирина Геращенког Савченкогийн шүүх хуралд оролцохоор ирэхэд нь Орос улсын хилийн цэргийнхэн оруулаагүй тухай Украйны ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга фэйсбүүкдээ бичжээ.
Хэвлэлийн төлөөлөгч эл сөргөлдөөнийг Украйны төлөөлөгчийн эсрэг явуулсан кампанит ажил хэмээн тэмдэглэжээ.
Москва хот. А.Огторгуймаа