Бэлтгэл ангийн хүүхдүүдийг ирэх сард бүртгэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийг дөрөвдүгээр сарын эхний 7 хоногт бүртгэнэ гэж мэдээллээ.
Сургуулиуд гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт Мөрөн сумын багийн Засаг дарга нарын гаргасан зургаан настны судалгааг нягтлан өөрсдийн хамран сургах тойргийн хүүхдийн нарийвчилсан судалгааг хийж, бүртгэл хийх бэлтгэлийг хангаж ажиллах юм.
Харин дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт нэрсийн дагуу бүртгэлийг хийж хоёр дахь долоо хоногт бэлтгэл бүлэг хичээллэх аж. Бүртгэлийг холбогдох тушаал, журам, заавар хуваарийн дагуу сургуулийн захирал хариуцан зохион байгуулах бөгөөд хамран сургах тойргийн дагуу судалгааг нарийвчлан хийж зургаан настай суралцагчийг бүртгэнэ.
Гэхдээ өмнө жилд сургуульд элсээгүй долоон настай хүүхдүүдийг бүрэн хамруулах шаардлагатай бөгөөд зайлшгүй шалтгаанаар
сумдаас шилжин ирсэн хүүхдүүдийг "Авьяас", "Нутгийн аваргууд", "Ирээдүй" сургуульд
бүртгэх ажээ.