Эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-27 19:15:30
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн гэх дүрс бичлэгийг хаалттай горимоор УИХ-ын гишүүдэд өнөөдөр үзүүлэв.


УИХ-ын чуулганаар, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр хийсэн юм. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлэх горимын санал гаргасан. Ингээд уг бичлэгийг нууцаас гаргах горимын санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн юм. Одоогоор Төрийн ордонд хөл хорио тогтоож, сүлжээ унагаагч ашиглан хамгаалалтад авсан байна. УИХ-ын гишүүд бичлэгийг үзсэний дараа, Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд