Хүүхэд, эмэгтэйчүүдийг дээрэмддэг бүлэг этгээд баривчлагджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Бүлэг-2019” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд дээрмийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байна.
Нийслэлийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт өчигдөр 22:00 цагаас 04:00 цаг хүртэл 87 алба хаагч, 64 чиглэлд эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэжээ. Энэ үеэр, бага насны хүүхэд болон эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, эд зүйлсийг нь дээрэмддэг 3 бүлэг 6 этгээдийг дайчлан баривчилсан байна.
“Бүлэг-2019” хэсэгчилсэн арга хэмжээг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газраас Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран дээрмийн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын турш зохион байгуулж байгаа юм.