Ирэх тавдугаар сард Орхон аймагт Манжуур хотын “Эдийн засаг, худалдааны өдөр” -үүд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-04-01 11:44:40
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут БНХАУ-ын Манжуур хотын Намын хорооны дарга Дү Лян Хэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтын үеэр Орхон аймаг Манжуур хоттой 2019-2020 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Орхон аймаг Манжуур хоттой 2019-2020 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурж буй үйл явдал нь Монгол, Хятад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлогтойгэж Засаг дарга Д.Батлут хэллээ. Дээрх ойн хүрээнд Манжуур хотын “Эдийн засаг, худалдааны өдрүүд”-ийг ирэх тавдугаар сард Эрдэнэт хотод зохион байгуулахаар болов.

 Эрдэнэт хот нь Манжуур хоттой 2014 оноос өнөөг хүртэл идэвхтэй хамтран ажиллаж буй. Энэ хугацаанд төрийн захиргааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засаг худалдаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүмүүнлэгийн чиглэлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлд голлон хамтран ажилласан юм.

 

 

Холбоотой мэдээ