Малайзын Ерөнхий сайд асныг татвараас зайлсхийсэн хэрэгт сэжиглэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-01 12:30:47

СИНГАПУР. /TASS/. Малайз улсын Ерөнхий сайд асан Нажиб Разакийг нийт 1.5 тэрбум ринггитийн /367.7 сая ам.доллар/ татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт сэжиглэж байна. “The Age” сонинд даваа гарагт мэдээлснээр, 2011-2017 оны нэмэлт орлогынхаа талаар нэн даруй тайлагнахыг шаардсан захидлыг түүнд өнгөрсөн долоо хоногт илгээжээ.


Тус сонинд мэдээлснээр, Нажиб Разак нь дурдсан хугацаанд олон нийтэд танилцуулсан орлогодоо үндэслэн татварынхаа талыг төлсөн байна. Гэвч татварын байгууллагын мэдээллээр, Ерөнхий сайд асан 4 тэрбум орчим ринггитийн /1 тэрбум орчим ам.доллар/ орлогын талаар тайлагнаагүй байна. Үүнд Саудын Арабын хааны гэр бүлээс “санхүүгийн тусламж” хэлбэрээр авсан мөнгө орж байгаа аж.


Нажиб Разакийн нам 2018 оны тавдугаар сард болсон парламентын сонгуульд ялагдсан билээ. Түүнийг Ерөнхий сайдын албан тушаалаас огцорсны дараа улсын хөрөнгө мөнгө шамшигдуулсан, авлига авсан, мөнгө угаасан, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Малайзын Засгийн газрын тэргүүн асан 680 сая орчим ам.доллар хулгайлсан гэж тус улсын хууль сахиулах байгууллагынхан үзэж байгаа юм.


Холбоотой мэдээ