Хакуко аваргын ёслол энэ хаврын онцгой тохиол болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
183@montsame.mn
2019-04-01 21:09:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сүмо бөхийн  их аварга Хакүхо М.Даваажаргал Японы хаврын ёслолд оролцож эхэллээ.

Бэртэлтэй байгаа аварга Хакүхо барилдахгүй, зөвхөн ёкозүна дохёнд гарах ёслолд оролцож байна. Хаврын тойргийн барилдаан орон нутагт өчигдрөөс эхэлсэн бөгөөд энэ өдрүүдэд хаврын баярын ёслолууд ч өвөрмөц болж байна. 

Хакүхо гуравдугаар сарын тэмцээнд нэг ч уналгүй 15 давж түрүүлснээс гадна, 42 дэх түрүүгээ авсан нь  хуучин он тоолол дуусаж, шинэ он тоолол эхлэх гэж байгаатай зэрэгцсэн онцгой тохиол болж байна. 

Холбоотой мэдээ