Ноолуур ченжийн гараас биржийн тогтолцоо руу
ТОЙМХААБ хэмээх төрийн өмчийн компанитай болсоноор ямааны ноолуур (хонь тэмээний ноос хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн) ченжийн гараас мултарч биржийн тогтолцоонд шилжиж байна гэж үзэж болохоор болжээ. Ноолуурын өнгөрсөн жил хүрсэн өндөр үнэ, өсөх болов уу гэсэн хүлээлт байжээ. Тус бирж Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумдын Засаг даргын Тамгийн газартай хамтран ноолуурын төвлөрсөн худалдаа зохион байгуулжээ. Төвлөрсөн худалдаа ингэж зохион байгуулсан нь малчид, хоршоодыг арилжаанд шууд оролцуулах зорилт тавьсан аж. Энэ зорилтоо биелэн 20 гаруй тонн ноолуурыг 133-138 мянган төгрөгөөр (3 дугаар сарын 22-24-нд) борлуулсан байна. Ноолуурын арилжааны хамгийн идэвхтэй үе нь долдугаар сарын 20 хүртэл үргэлжилнэ. Үнэ хэвээр хадгалагдаж биржийн арилжаанд оролцох малчид, хоршооны үйл ажиллагаа эрчимжих биз ээ.
Улсын хэмжээнд
2018 онд тоологдсон 27,1 сая ямаа тоологджээ. Ямаанаас энэ хавар 9,6 тонн
ноолуур самнана гэж урьдчилсан байдлаар тооцжээ. Ямааны ноолуур стратегийн
болон экспортын бүтээгдэхүүн. Ноолуурын
80 хувийг тодорхой хугацаанд (1990-2013
он хүртэл) нэмүү
өртөг шингээлгүй экспортолж байсан гэдэг. Нэмүү өртөг шингэхгүйгээр ноолуур
экспортолно гэдэг бол монголын эдийн засагт маш их алдагдал авч иржээ гэсэн үг.
Ноолуурын салбараас алдагдал хүлээхэд мал аж ахуйн түүхий эдийг бэлтгэдэг нэгдсэн тогтолцоог (социалист) 1990 онд байхгүй
болсонтой холбон тайлбарладаг.
Гэхдээ төвлөрсөн төлвөлгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990 оны үйл явдлыг жам ёсных гэж үздэг. Тэгэхээр зах зээлийн эдийн засагт шилжихдээ түүнд тохирсон малын түүхий эд бэлтгэх тогтолцоог бид бүрдүүлж чадаагүй хугацаа алджээ. Тухайлбал ноолуурыг Хөдөө аж ахуйн бирж (ХААБ) байгуулагдсан (2013 он) хүртэл ченжүүд бэлтгэдэг байжээ. Ноолуур төдийгүй мал болон хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг тэд бэлтгэдэг хэлбэр 23 жил үргэлжилжээ. УИХ 2011 онд ХААБ-ийн тухай хуулийг баталж тус биржийг байгуулах суурийг тавьжээ. Харин 2013 оны дөрөвдүгээр сарын 5-нд ХААБ ноолуурын анхны дуудлага худалдаа явуулсан нь зах зээлийн эдийн засагтай Монгол улсын малын болон хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг бэлтгэх шинэ тогтолцооны суурь болжээ . Түүнээс хойш 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл 991 удаа арилжаа зохион байгуулж гурван их наяд 141 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Энэ тоон үзүүлэлт нь зөвхөн ноолуурынх биш гэдгийг анхааруулах нь зөв гэж үзлээ. Тус бирж нь ноолуураас гадна хонь, тэмээний ноос, сарлагийн хөөвөр, ямаа, хонины завод ноосны болон ХАА салбарын олон төрлийн бүтээгдлэхүүний арилжаа зохион байгуулдаг юм билээ. Тэр бүхэн дээрх мөнгөн дүнд багтаж байгаа шүү.
ХААБ малчдын дундахь эргэх холбоо өдрөөс өдөрт
өргөжин тэлж байгаа гэнэ. Малчид ноолуурын үнэ ханш ямар байх талаар байнга
асууж лавлаж байдаг байна. 2019 оны хувьд тус биржид есөн аймгийн 15 сумын хоршооноос 100 тонн
орчим ноолуур борлуулах эхний захилга иржээ. Тухайлбал Дорноговь аймгийн “Олон
ширээт” хоршоо 10 тонн нолуурыг нэг кг-ыг нь 105 мянган төгрөгөөр борлуулах
захилга өгчээ. Тус хоршоо 217 малчин өрхийг нэгтгэсэн ХААБ-ийн итгэмжлэгдсэн
агуулахтай. Энэ нь тэдний давуу тал болжээ. Нэг кг ноолуурыг 105 мянга гэж
нэрлэсэн нь яг энэ үнээр өгнө гэсэн үг биш юм байна. Хэдний өдөр дуудлага
худалдаанд орно. Тэр өдөр нэг кг ноолуур ямар үнэтэй борлогдсноор нэг кг
ноолуурын үнэ тодорхой болно. ХААБ-ийн хувьд бэлтгэгч, хэрэглэгч хоёрыг шат
дамжлагагүйгээр зуучилдаг өөрийн
онцлогтой төрийн өмчийн компани.
Ер нь ХААБ дуудлага худалдаанд тодруулбал ямааны ноолуурын арилжаанд тусгай зөвшөөрөлтэй брокер, байнгын бус
байдлаар малчин өрхөөс бүрдсэн хөдөө аж ахуйн хоршоо (ХААХ), малчид оролцоно. Гэхдээ
эдгээр субектиуд биржийн хууль, тус биржийн дотоод журмын хүрээнд үйл ажиллагаа
явуулна. Малчин өрхөөс бүрдсэн хоршоо арилжаанд оролцож байгаа нь тэдэнд олгож
байгаа маш том боломж гэж үзэж болох гэнэ. ХААБ шаардлага хангасан агуулхад
итгэмлэл олгодог аж. Малчин өрхөөс бүрдсэн хоршооны хувьд заавал өөрийн
агуулахтай байх албагүй. Харин тус биржийн итгэмжлэлтэй ямар ч агуулахтай хамтарч ажиллах боломжтой
байдаг байна. Ноолуурын чанар стандартыг бэлтгэн нийлүүлэгч ямаачин та
хариуцна. Ямаачин таны бэлтгсэн ноолуур цагаан нь цагаанаараа гэх мэтчилэн өнгө
тус бүрээрээ төрөлжсөн байх ёстой. Дээр нь хог шороо, хаг, хялгасгүй байх тусам
өндөр үнэ хүрэх магадлалтай. Зах зээлийн эдийн засгийн үеийн мал болон хөдөө аж ахуйн гарлтай
бүтээгдэхүүнийг бэлтгэх биржийн тогтолцоо таньд ийм өндөр шаардлага тавьж
байна. Тэр бүх шаардлагыг хангаж чадваас ямаачин таны ноолуураас олох ашиг,
орлого өндөр байх нь тодорхой боллоо.
Ноолуурын салбарт угаах 25, самнах (хялгас ялгах) зургаа, иж бүрэн
технологийн дамжлагатай цогцолбор найм, самнах болон сүлжих хоёр, ээрэх болон
сүлжих нэг үйлдвэр тус бүр ажиллаж явуулж
байгаа аж. Мөн сүлжихийн дунд үйлдвэр зургаа, жижиг 250, нийт 298 үйлдвэр үйл ажиллагаа явуупдаг
гэнэ. Тус салбарт 12 мянга 980 тонн ноолуур угаах, дөрвөн
мянга 606 тонн ноолуур самнах, мянга 280
тонн утас ээрэх, 2,8 сая ширхэг сүлжмэл үйлдвэрлэх, мянга 868 метр тууш нэхмэл
эдлэл үйлдвэрлэх хэмжээний хүчин чадалтай тоног төхөөрөмж суурилуулжээ. Түүнээс
угаах үйлдвэрийн хүчин чадлыг 100 хувь ашигладаг. Харин самнах үйлдвэрийн хүчин чадлын ашиглалт хамгийн бага буюу
20 орчим хувьтай байгаа гэнэ. Угаасан ноолуурыг БНХАУ-д гаргадаг. Харин самнасан
ноолуурыг Итали, Англи улсад тус бүр экспортолж байна.
Самнах үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглавал дөрвөн
мянга 606 тонн ноолуурыг хөгжингүй орнуудын зах зээлд нийлүүлэх үүд хаалга
нээгдэнэ. Энэ бол бидэнд байгаа бэлэн болсон боломж. Харин ноолуурыг өртөг өндөр зах
зээлд нийлүүлэх өөр нэг боломжийг ХААБ гадаадын биржүүдтэй хамтран ажиллах
явдал гэж үздэг аж. Тэгвэл энэ хүрээнд БНХАУ-ын Таньжин хотын олон улсын
“Боха”-гийн бирж дээр үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа гэнэ. Энэ бол ноолуурыг
үнэ цэнтэй болгох хүрээг тэлж байгаа нэг хэлбэр нь гэж ойлгож болно.