БНСУ-ын ILWOO сангийн тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-04-03 10:18:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын ILWOO сангийн тэтгэлгээр 2020-2021 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 3, эдийн засаг, Олон улсын харилцаа улстөр судлал, бизнес удирдлага чиглэлээр 3, нийт 6 оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулна.

Тус тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол Улс, БНСУ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилготой.

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтад тэнцэж, баримт бичиг нь хүргэгдсэн иргэнийг энэхүү сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Шалгаруулалтад оролцогч нь энэ сарын 05-наас ирэх сарын 06-ныг  хүртэл https://scholarship.esis.edu.m... цахим хаягаар бүртгүүлнэ. Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эртхэн бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг 7577-8080 дугаараас, дэлгэрэнгүй мэдээллийг 70002003 дугаараас лавлах боломжтой.

 

Холбоотой мэдээ