“Хүүхдийн кабинет”-ыг илүү цагаар ажиллуулах хугацааг сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-04-05 16:53:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал болов. Хурлаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хавдрын тусламж, үйлчилгээнд хяналт үнэлгээ хийсэн тухай болон халдварт саагийн идэвхгүйжүүлсэн вакциныг нэвтрүүлэх, хепатитын в вирусын эсрэг дархлаажуулалтын талаар холбогдох хэлтсийн дарга нар мэдээлэл өгөв.

Мөн НЭМГ-ын даргын “Хүүхдийн тусламж, үйлчилгээнд зохицуулалт хийх тухай” тушаалын дагуу дүүргийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ыг илүү цагаар ажиллуулах хугацааг нэг сараар сунгалаа.


НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ыг ирэх сарын 1-нийг хүртэл илүү цагаар ажиллуулах, эмч ажиллагсдын илүү цагийн цалин хөлсийг зохих ёсоор шийдвэрлэх талаар эмнэлгийн удирдлагуудад дуулгав.

Холбоотой мэдээ