Нийтийн тээврийн үйлчилгээний автобусуудыг шалгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-04-06 21:17:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авто тээврийн хяналтын улсын байцаагч, Ситибус консалтинг ХХК-ийн хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтэн, хяналтын ажилтан, 20 хүний бүрэлдэхүүнтэй БГД-ийн нутаг дэвсгэр дэх 3,4 дүгээр хороолол, Вокзалын автобусны зогсоолд өнөөдөр шалгалт хийлээ.


Шалгалтад Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээтэй ажилладаг 18 чиглэлийн 159 тээврийн хэрэгслийг хамруулжээ.

Шалгалтаар, жолооч нь дүрэмт хувцасгүй 11, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж муу 7, гадна талаа угааж цэвэрлээгүй 8, цэвэрлэгээ хийгээгүй 31, таазны цэвэрлэгээ хийгээгүй 32, жолоочийн бүхээгний цэвэрлэгээ бохир 31, суудлын бүрээсгүй 7, суудлын бүрээс бохир 29 зөрчил илэрчээ.

Цаашид Нийслэлийн Засаг даргын "Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай" албан даалгавар, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн "Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай" албан даалгаврын хүрээнд тогтмол хянаж шалгаж, дутагдлыг арилгуулахад онцгой анхаарч ажиллах юм.


Холбоотой мэдээ