Л.Дандар баатрын сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд 40 гаруй сурагч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-04-08 12:52:02

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулах, мөнхжүүлэх, өсвөр хойч үеийхэнд цэрэг эх оронч хүмүүжил олгох зорилгоор Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Халх голын байлдаанд алаг морьт Дандар” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зохион байгууллаа. Уралдаанд  40 гаруй сурагч оролцсон байна.

Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Долгоржав тэргүүн байр эзэлж, ХАА-н МСҮТ-ийн нэгдүгээр ангийн сурагч Б.Долгор дэд байр, Булган сумын нэгдүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч М.Хишигжаргал  гутгаар байрыг тус тус  эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

Халх голын байлдааны гарамгай баатар Л.Дандарын тухай эсээ бичлэгийн уралдааны шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий гардуулж өглөө.

Холбоотой мэдээ