Увсын өсвөрийн жүдочид 38 медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-04-08 23:20:38

Увс /МОНЦАМЭ/. Завхан аймгийн төв Улиастай хотноо энэ сарын 5-6-ны өдөр болсон жүдо бөхийн өсвөр үеийн баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн өсвөрийн 300 гаруй жүдоч өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна. 

Энэ тэмцээнд Увс аймгийн өсвөрийн жүдочид амжилттай оролцож 14 алт, 7 мөнгө, 17 хүрэл медаль хүртэж, эрэгтэй багаараа нэгдүгээр байр, эмэгтэй багаараа гуравдугаар байр тус тус эзэлж, Ховд аймагт болох УАШТ-нд өргөн бүрэлдэхүүнтэй оролцох эрх авчээ.

Өсвөрийн жүдочдын дасгалжуулагчаар Улаангом политехник коллежийн “Улаан гуталт” дэвжээний багш Ю.Баттогтох ажилласан байна.

Холбоотой мэдээ