Тахийн сүрэгт энэ жилийн анхны унага гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-04-09 11:37:46

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говийн их дархан цаазат газрын Зүүнгарын говьд нутагшуулж буй тахийн сүрэгт энэ жилийн анхны унага "мэндэлжээ". Тодруулбал, Монгол орны баруун хязгаар Алтайн нурууны өвөрт орших Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг дахь, Мазаалай азаргатай сүргийн Одод нэртэй гүү энэ сарын 8-ны өдөр унагалсан байна.

Гүү унагалах үед цасан шамарга тавьж байсан ч унага эрүүл бойжиж байгаа хэмээн Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар мэдээлэв. 2015 оны анхны унага болж байсан Одод гүү анх удаагаа унагалж байгаа нь энэ юм байна.  

Өнгөрсөн оны хувьд, Говийн их дархан цаазат газрын Зүүнгарын говьд нутагшуулж байгаа тахийн сүргийн анхны унага дөрөвдүгээр сарын 19-ний өдөр гарч байжээ. 


Холбоотой мэдээ