Сайн дурын номын санч С.Хишигтэд зөөврийн компьютер бэлэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-04-09 10:26:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд оршин суудаг, 60 гаруй настай, ахмад төмөр замчин С.Хишигт 2018 оноос эхлэн гэрээрээ номын сан ажиллуулах болжээ. Хүүхдийн ирээдүйн төлөө хийж буй түүний сайн үйлсийг дэмжиж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг номын санч эмээд зөөврийн компьютер бэлэглэлээ.


“Сүүлийн үеийн хүүхдүүдийг ном уншихаа больсон гэж ярьдаг. Үнэндээ аав, ээж нь анхаарч, ном авч өгч, хамтдаа уншиж, урамшуулахгүй байна. Хүүхдэдээ гар утас авч өгөлгүй яах вэ, гэхдээ заавал номтой нөхөрлүүлж, энэ их цахим давалгаанаас хамгаалах хэрэгтэй” гэж сайн дурын номын санч хэллээ.


Өнөөдрийг хүртэл номын бүртгэлээ дэвтэр дээр хөтөлж ирсэн тэрбээр комьютертэй болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, маргаашаас компьютерийн сургалтад хамрагдаж, номын бүртгэлийн программ дээр ажиллаж сурна гэсэн юм. 

Холбоотой мэдээ