Зүүн Хойд Азийн орнуудын эрчим хүчний хамтын ажиллагааг хэлэлцлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-22 15:58:20

БИШКЕК. /CA-NEWS/. “Зүүн Хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагаа” шинжээчдийн симпозуим Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод боллоо

Уг арга хэмжээнд Монгол, Хятад, ОХУ, Япон, Умард Солонгос болон Өмнөд Солонгосын Эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн шинжээчид, мөн хувиараа бизнес эрхлэгчид оролцжээ.

Симпозиумд оролцогсод бүс нутгийн субъектуудын нийгэм-эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нөлөөлөх бүс нутгийн эрчим хүчний системийн тогтвортой байдал, үр ашгийг нэмэгдүүлэх боломж олгох хил дамнасан эрчим хүчний хангамжийн салбарт үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх талаарх Зүүн Хойд Азийн орнууд хамтын хүчин чармайлтыг хэлэлцжээ.

Зүүн Хойд Азийн орнуудын эрчим хүчний анхны симпозиумыг өнгөрсөн онд зохион байгуулсан бөгөөд түүнд оролцогчид бүс нутгийн ийм арга хэмжээг Улаанбаатар хотод жил бүр явуулж байхаар тохиролцсон байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ