Хүүхэд, залууст нөхөн үржихүйн боловсрол олгоход хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-04-10 18:05:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь салбарын тэргүүн, хатагтай Каори Ишикаваг хүлээн авч уулзлаа.


2018-2019 оны хичээлийн жилээс ЕБС-д дахин оруулж буй “Эрүүл мэнд” хичээлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, багш бэлтгэх ажилд үзүүлсэн НҮБ-ын Хүн амын сангийн техник, санхүү, арга зүйн дэмжлэг нэн хэрэгцээтэй байсныг сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. Энэ хичээлийн хүрээнд 601 мянган хүүхэд эрүүл аж төрөх зөв дадал хэвшилд суралцах юм.

Талууд цаашид зөвхөн сурагч, багачууд төдийгүй бэлгийн ба нөхөн үржихүйн боловсролын чиглэлээр их, дээд сургуулийн оюутнуудад чиглэсэн сургалтыг хамтарч хийх талаар санал солилцов. Мөн охид эрт жирэмслэх, өсвөр насны хүүхдийн дундах бэлгийн замын халдварт өвчнийг бууруулахад нөлөөлөх ажил хийх шаардлагатайг онцоллоо. 

Холбоотой мэдээ