Өмнөд бүсийн аймгуудын Физикийн олимпиадад Төв аймаг амжилттай оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-04-11 10:29:44

Төв /МОНЦАМЭ/. 2019 оны хичээлийн жилээс 21 аймаг 6 бүсэд хуваагдаж, МФОУХ-той хамтран улсын олимпиадын сунгаа болох  физикийн бүсийн  олимпиадыг зохион байгуулж эхэлсэн байна. 

Өмнөд бүсийн физикийн анхдугаар олимпиадыг  Дундговь аймгийн Засаг даргын нэрэмжит болгон зохион байгууллаа.

Олимпиадад 4 аймгийн 14 багийн 20 багш, 192 сурагч, нийт 212 хүн оролцжээ.

Багш нарын дунд уламжлал болон зохион байгуулдаг, физикийн хичээлээр сурагчдыг шинжлэх ухаанч арга барилд сургах ажлын туршлагын  "Шилдэг туршилтын ажил-миний туршлага" сэдэвт илтгэлийн уралдаанд 25 сургуулийн 26 багш  илтгэл тавьж, харилцан туршлага солилцсон байна.

Илтгэлээс харахад багш нарын бүтээлч хандлага өсөж, физикийн хичээлээр сурагчдад шинжлэх ухаанч арга барил эзэмшүүлэхэд санаачилгатай ажиллан, гарын доорх материалаар туршилтын ажил бэлдсэн, шинээр нийлүүлэгдсэн лабораторийн багажуудаа ашиглан өмнө хийж байгаагүй бүтээлч туршилт хийж, цахим орчинд программ ашиглан туршилтын ажил явуулсан, цахим орчноос мэдээлэл авч сурагчдын хамт бүтээл хийдэг болсон зэрэг сайн туршилтын ажлууд нэмэгджээ.

  1. Шилдэг туршилтын ажил-Сайн хичээл илтгэлийн уралдаан  25  сургуулийн  26 багш оролцсоноос:

Байр

Сургууль

Овог нэр

Тэргүүн байр

Батсүмбэр

Уртнасан Болормаа

Дэд байр

Жаргалант

Магал Отгонтуяа

Гутгаар байр

Алтанбулаг

Сүхбаатар Янжмаа

 

ЕБ-ын 28 сургуулийн 28 багаас тэргүүн байрт дараах сургуулиуд шилгарлаа.

Байр

Сургууль

Захирал

Тэргүүн байр

Баянчандмань

Батхүү

Дэд байр

Батсүмбэр

А.Эрдэнэбат

Гутгаар байр

Алтанбулаг

Чулуунбат

Ирэх жилийн олимпиадыг Төв аймагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд багш сурагчид улам их амжилт үзүүлэхээр итгэл дүүрэн бэлтгэлдээ ороод байгаа аж.

 

Холбоотой мэдээ