Венесуэлд хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-11 14:03:38

КАРАКАС. /Xinhua/. Венесуэлийн тусгаар тогтнолыг хүндэтгэх хүрээнд хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэх талаар Олон улсын улаан загалмай нийгэмлэгтэй /ОУУЗН/ зөвшилцөлд хүрсэн тухай тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро лхагва гарагийн орой мэдэгджээ.


Н.Мадуро ОУУЗН-ийн ерөнхийлөгч Петер Маурер болон ОУУЗН-ийн Америкийн бүс нутгийг хариуцсан дарга Софие Орр нартай Каракас хотноо байрладаг “Мирафлорес” ерөнхийлөгчийн ордонд уулзсан байна.


“Бид Венесуэлд бүх төрлийн тусламж нэвтрүүлэхийн тулд НҮБ-ын хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллах талаар тохиролцоонд хүрсэн. Манай улсын тусгаар тогтнолыг хүндэтгэсэн тохиолдолд хүмүүнлэгийн салбарын бүх төрлийн тусламжийг нэвтрүүлэх боломжтой” гэж Н.Мадуро Венесуэлийн төв телевизээр мэдэгджээ. 

Холбоотой мэдээ