Хэнтий аймагт ихэр тугал гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-22 22:07:21

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р багийн Монгол Улсын сайн малчин Г.Нарангэрэлийн хотонд хүрэн халзан үнээнээс  дээд уруул цагаан хар, улаан сарман эр охин ихэр тугал гарчээ. Гэрийн эзэд анхны төл нь шинийн найманд ихэрлэсэнд ихэд бэлэгшээж байлаа.

Г.Нарангэрэлийн хотонд хориод жилийн өмнө ихэр тугал мэндэлж байсан бөгөөд бог малын хувьд жилийн жилд ихэр төлийн дууг олноор нь цангинуулж малчин эздээ баярлуулдаг ажээ.
Өнгөрсөн жил тус аймгийн Батширээт сумын Хурган багийн малчин Я.Цэрэндоржийн хотонд 4 ихэр тугал гарч байжээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ