“American Airlines” Брюссель рүү хийх бүх нислэгээ цуцаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-03-23 09:41:24

ВАШИНГТОН. /Sputnik/. Бельгийн нисэх онгоцны буудалд өчигдөр халдлага гарсантай холбогдуулан Брюссель рүү хийх бүх нислэгээ цуцаллаа гэж АНУ-ын “American Airlines” компани мэдэгджээ.

Өчигдөр Брюсселийн "Завентем" нисэх буудал болон метроны төв буудалд цуврал дэлбэрэлт болсны улмаас 34 хүн амиа алдаж, 230 орчим хүн шархадсан байна.

Энэ сарын 22, 23-нд Брюссель рүү болон Брюсселиэс нисэхээр тасалбар захиалсан “American Airlines” компанийн зорчигчид тасалбарын төлбөрөө буцаан авах эсвэл нислэгээ дөрөвдүгээр сарын 5 хүртэл хойшлуулж магадгүй байна.

Үүний зэрэгцээ, манай компанийн Брюссельд байгаа нислэгийн багынхан болон бусад ажилтан аюулгүй тус хотод байна гэж мэдэгдэлд дурджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ