"Нутагтаа сайхан амьдаръя" чуулган болно

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-04-15 13:42:34

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо энэ сарын 19-ний өдөр "Нутагтаа сайхан амьдаръя" өрхийн үйлдвэрлэгчдийн чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаа болно.

Сэлэнгэ аймаг 2019 оныг "Бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, өрхийн аж ахуйг хөгжүүлэх жил" болгон зарласан. Энэ ч утгаараа тус жилийн хүрээнд өрхийн үйлдвэрлэгчдээ дэмжсэн олон ажил арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм. Үүний нэг хэсэг болсон "Нутагтаа сайхан амьдаръя" өрхийн үйлдвэрлэгчдийн чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааг энэ сарын 19-ний өдөр аймгийн төвдөө зохион байгуулах гэж байна. 

Холбоотой мэдээ