Элчин сайд М.П.Сингх Монгол судлалыг дэмжихээ илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-04-15 16:30:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П. Сингх МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнд өнөөдөр зочиллоо.


Тэрбээр тус хүрээлэнгийн захирал Д.Заяабаатартай уулзаж хүрээлэнгийн ажилтай танилцав. Энэ үеэр эрхэмсэг ноён Элчин сайд М.П.Сингх монгол судлалыг дэмжин ажиллаж Монгол судлалын хүрээлэнтэй цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн тэрбээр Монгол судлалын хүрээлэнгийн уншлагын танхимтай танилцсан юм.


Холбоотой мэдээ