Б.Энхболд: Багш нар харилцаа хандлагаа өөрчлөх хэрэгтэй

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-04-16 15:27:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт анхны жилдээ ажиллаж буй захирлуудын сургалтыг энэ сарын 1-5-нд  зохион байгууллаа.


Таван өдрийн турш үргэлжилсэн тус сургалтад хөдөө орон нутаг болон нийслэлийн сургуулиудын 22 захирал хамрагдав. Сургалтад хамрагдсан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар сургуулийн захирал Б.Энхболдоос дараах асуултад хариулт авлаа.

 

-Анхны жилд

ээ ажиллаж буй захирлуудад зориулсан сургалт хэр өгөөжтэй болов?


-Сургалтыг таатай орчинд явууллаа. Сургалтын гол агуулгад боловсролын бодлого хөтөлбөр, ажил үйлчилгээг хэрхэн бусдад үр өгөөжтэй хүртээмжтэй хүргэх, ажлын байранд хувь хүний болон мэргэжлийн хөгжлийг мэдээлэл харилцаа холбоотой уялдуулан явуулах ур чадварыг эзэмшүүлэхэд түлхүү анхаарсан сургалт болсон.

 

-Бэрхшээл гэхээсээ илүү боломжийг харж ажиллах нь хувь хүнээс шалтгаалдаг. Багш нарт өөр бусад хүчин зүйлийг орхиод өөрөөс шалтгаалах зүйлийг өөрчилж шинэчлэх боломж хэр байдаг бол?

 

-Би сүүлийн 11 жил сургуульдаа сургалтын менежерээр ажилласан. Сургалтын менежерээс захирлын албан тушаалд дэвшин ажиллахад байгууллагын бүх ажилтан албан хаагч, сургалтын орчин, материаллаг бааз гээд олон зүйлийг хариуцдаг. Гэхдээ сургалтын менежер захирал гээд аль ч ажлыг хийх хугацаанд нэг л зүйлийг анзаарсан. Тэр бол багш нарын харилцаа хандлага юм. Цаг үеэ дагаад багш нар харилцаа хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна. Харилцаа хандлагаа өөрчилж чадвал болохгүй, чадахгүй гэсэн олон асуудал шийдэгдэх боломжтой.  Энэ өөрчлөлтийг манай сургуулийн багш нараас харж болно. Эрдэнэбулган сумын 3 дугаар сургууль, сүүлийн гурван жилийн хугацаанд Архангай аймагтаа ЭЕШ-аараа тэргүүлж байна. Энэ бол манай сургуулийн багш нарын ажилдаа сэтгэлээсээ ханддаг, хүүхдэд мэдлэг эзэмшүүлэхийн төлөө хичээж чармайж ажилладагтай холбоотой. Мөн ахлах ангийнхны дунд ахиц амжилтыг дүгнэх сорилыг байнга авч, алдаж байгаа бодлого дээр анхаарч ажиллах гэх мэт олон талт ажлыг тогтмол зохион байгуулж байгаа нь бидний амжилтын гол цөм нь юм.  Нөгөө талаас багийн хамтын ажиллагаа сайн байх нь сурагчдын сурлагын чанарт нөлөөлдөг.  Сүүлийн үед 35 хүртэлх насны залуу багш нарын тоо нэмэгдэж байгаа. Тиймээс 35-аас дээш насны багш нар залуу багш нартаа туслах дэмжих, залуу багш нар ахмад багш нараасаа суралцах талд анхаарах нь чухал. Тиймээс багш нартаа бие биенээсээ суралцах, харилцан туршлага солилцоход анхаарах хэрэгтэй гэдгийг байнга зөвлөж байна.

 

Холбоотой мэдээ