Баян-Өлгийд элэг тайрах хоёр дахь хагалгаа амжилттай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-17 17:22:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдөр хийсэн элэг тайрах хоёр дахь хагалгаа амжилттай болжээ.

Хагалгааг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч, клиникийн профессор Ц.Ишдорж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор Б.Бейсен, мэс заслын  эмч Ш.Еркебулан, наркозын эмч Б.Ержан нар хийсэн бөгөөд 79 настай иргэн С-гийн элгийг тайран хавдрыг нь авсан байна. Харин өвчтөний биеийн байдал одоо сайн байгаа аж.

Өмнө нь тус аймгийн эмч нар Бүгд Найрамдах Казахстан Улсын харьяалалтай иргэн Х-гийн элэгний баруун дэлбэнг 14х8 см том үүсвэртэй хамт тайрах хагалгааг амжилттай хийж байжээ. 

Холбоотой мэдээ