Онон голыг тахина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-04-22 17:58:28

Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод нутгийн зон олон хаврын адаг сарын шинийн 25 буюу энэ сарын 29-ний өдөр Онон голоо тахихаар болжээ.

Тус аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар уул овоо, гол мөрнийг аймгийн тахилгатай болгох тухай асуудлыг хэлэлцэж, аймгийн тахилгатай уулаар Булган сумын нутаг дахь Хан уул, Баян-Эрхэт уул /Туг уул/, Халхгол сумын нутаг дахь Богд Цагаан уул /Вангийн цагаан уул/, Баяндун сумын нутаг дахь Угтам уул, Хэрлэн, Халхгол, Онон, Улз, Галын голыг аймгийн тахилгатай болгосон.

Аймгийн тахилгатай таван голыг жил тутам нэг нэгээр нь уламжлалт дэг жаягийн дагуу тайхаар тогтжээ. Өнгөрсөн онд тус аймгийнхан Хэрлэн голоо тахиж, лус аргадсанаар байгаль дэлхий сэргэж, хур бороо хайрласан сайхан зун болсон тухай ярьж байна.

 

Холбоотой мэдээ