Эдийн засгийн байдал нь хамгийн хэцүү байгаа орнуудын жагсаалтыг гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-19 11:32:19

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/.  Bloomberg” агентлаг өнгөрсөн пүрэв гарагт эдийн засаг нь хамгийн хүнд байдалтай байгаа орнуудын жагсаалтыг гаргажээ. Энэхүү жагсаалтад Венесуэл улс тэргүүлсэн бөгөөд тус улс 5 жил дараалан тэргүүлж байгаа юм.


Венесуэлийн Засгийн газар 2016 оноос хойш эдийн засгийн албан ёсны статистикийн мэдээллийг нийтэд ил болгоогүй хэдий ч энэ онд тус улсад инфляцийн түвшин 8 сая хувьд хүрнэ гэж “Bloomberg” агентлагийн шинжээчид үзэж байгаа юм.


Эдийн засгийн байдал нь хамгийн их хүндрэлтэй буюу “хувь заяа нь хүндхэн” улс орнуудын жагсаалтын 2 дугаар байрт Аргентин улс орсон бол Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс 3 дугаар байрт жагссан байна. Украин улс энэ жагсаалтад 6 дугаар байрт оржээ. Харин эдийн засгийн хувьд хамгийн таатай нөхцөлд байгаа орнуудын тоонд Тайланд, Швейцар, Сингапур багтжээ.


62 улс орны үнийн өсөлтийн таамаглал, инфляцийн түвшин, ажилгүйдлийн түвшин зэргийг харгалзан үзэж энэхүү жагсаалтыг гаргадаг байна.  

Холбоотой мэдээ