Олон улсын терроризмын асуудлыг хариуцсан шинжээчдийн тусгай бүлгийг Шри-Ланка руу илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-22 11:04:51

ТОКИО. /Kyodo/. Олон улсын терроризмтай холбоотой мэдээллүүдийг цуглуулж, дүн шинжилгээ хийх зорилготой тусгай бүлгийг Японы Засгийн газар Шри-Ланка руу илгээжээ.


Энэхүү бүлэг нь орон нутгийн тусгай албаныхантай нягт хамтран ажиллана хэмээн “Kyodo” агентлаг мэдээлэв. Тус бүлэг нь Японы сайд нарын танхимын тамгын газрын шинжээчдээс бүрджээ.


Шри-Ланкад болсон дэлбэрэлтийн улмаас Японы нэг иргэн амь үрэгдэж, дөрвөн хүн бэртсэн тухай Японы Гадаад хэргийн сайд Таро Коно өмнө нь мэдэгдсэн байна.


Түүнчлэн Шри-Ланкад болсон террорист халдлагуудыг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эрс зэмлэн буруушаажээ. "Бид уй гашууг мэдэрч байна. Шри-Ланкагийн Засгийн газар, олон улсын хамтын нийгэмлэгүүдтэй хамтран бид олон улсын терроризмтай тууштай тэмцэх болно” хэмээн түүний мэдэгдсэнийг “NHK” телевиз иш татан мэдээлсэн байна.


Шри-Ланкад болсон дэлбэрэлтийн улмаас 260 гаруй хүн амиа алдаж, 400 гаруй хүн бэртжээ. 

Холбоотой мэдээ