Орчны эрүүл мэндийн сургагч багшаар 120 хүн бэлтгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-04-23 14:58:45

Говь-Алтай /МОНЦАМЭ/ “Цэвэр орчин-Эрүүл Алтай” аяны хүрээнд орчны эрүүл мэндийн сургагч багш бэлтгэх сургалт дөрвдүгээр сарын 22-ны өдөр Алтай хотноо боллоо. 

Сургалтад сум бүрээс ЗДТГ-ын дарга, Эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан, сайн дурын идэвхтнүүд болон ажлын хэсгийн 120 хүн хамрагджээ. Тус сургагч багш нар орон нутагтаа стандартын жорлон, бохирын цооног барих аргачлалыг заах бөгөөд аяны турш иргэдэд мэдээлэл сургалт, сурталчилгаа хийх юм.

Сургалтад ШУТИС-ийн багш, Монгол Улсын усны зөвлөх, доктор, профессор Д.Баасандарж урилгаар хүрэлцэн ирж манай орны цаг уурын нөхцөлд тохирох жорлонгийн шийдлүүд болон цэвэрлэх байгууламж, орчны эрүүл ахуйг сайжруулах арга зүйн зөвлөмж өгсөн юм. 


Холбоотой мэдээ