УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-04-24 08:25:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 11.00 цагт хуралдаж, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, “Хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай болон ХСҮТ-ийн тулгамдаж байгаа асуудал”-ын талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдээлэл сонсоно. Харин 12.00 цагт болох Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай”, “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланг сонсох аж.

.

Үдээс хойш буюу 14.00 цагт Хууль зүйн байнгын хороо хуралдана. Тус байнгын хороо С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах түр хороо байгуулах тогтоолын төсөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ