Макрон: К.Гоны эрхийг хамгаалах хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-24 09:35:04

ПАРИС. /NHK/. Nissan Motor” компанийн тэргүүн асан Карлос Гоны эрх хамгаалагдаж байгаа эсэхийг баталгаажуулахад туслахыг Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Японы Ерөнхий сайд Шинзо Абэд уриалсан байна.


Э.Макрон, Ш.Абэ нар мягмар гарагт Парис хотноо уулзсан юм. Францын иргэншилтэй К.Гоныг санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт холбогдуулан Японд баривчлаад байгаа билээ.


“Япон улс бол манай дипломат чухал түнш бөгөөд ардчиллыг эрхэмлэдэг гэдгийг би мэднэ” гэж Э.Макрон Ш.Абэд хандан хэлсэн тухай Францын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлжээ. Гэсэн хэдий ч тэрбээр, Францын ард түмэн К.Гоны эрх хамгаалагдаж байгаа эсэхийг мэдэхийг хүсэж байгаа гэж нэмж хэлсэн байна.


Түүнчлэн “Nissan Motor” компанийн тэргүүн асны хэрэгт “гэм буруутайг нотлох хүртэл гэм буруугүй байдаг” зарчмыг баримтлах хэрэгтэйг Э.Макрон онцолжээ. 

Холбоотой мэдээ