БНХАУ-ын ТЦХ цөмийн шинэ шумбагч онгоцоо үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-24 11:47:47

ЦИНДАО. /TASS/. БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчин /ТЦХ/ Циндао боомтод зохион байгуулсан ёслолын жагсаалын үеэр баллистик пуужингаар зэвсэглэсэн цөмийн шинэ шумбагч онгоцоо үзүүлжээ.


Одоогийн байдлаар уг шумбагч онгоц нь Хятадын усан онгоцны үйлдвэрт угсарч үйлдвэрлэсэн хамгийн том шумбагч онгоцод тооцогдож байна. 412 гэсэн бүхээгийн дугаартай “094B Jin-B” шинэ шумбагч онгоцны тактикийн болон техникийн гол шинж чанаруудыг одоог хүртэл нээлттэй эх сурвалжуудад нийтлээгүй байгаа юм. Зарим мэдээллээр, Хятадын цөмийн шинэ шумбагч онгоц нь 7000 км зайд байгаа устгах чадалтай “Julang-2А” тив хоорондын 12 баллистик пуужин тээх чадалтай аж. 


Уг шумбагч онгоц нь гаднах хэлбэрээрээ ОХУ-ын Умард флотын зэвсэглэлд байдаг стратегийн пуужин тээгч “Дельфин" шумбагч онгоцтой төстэй байна.


БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн ТЦХ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан тэнгисийн цэргийн жагсаалд цэргийн 32 хөлөг онгоц болон нисэх онгоц оролцсон байна. 1949 оны дөрөвдүгээр сарын 23-нд байгуулагдсан Хятадын ТЦХ түүхэндээ зургаа дахь удаагаа ийм жагсаал зохион байгуулсан нь энэ юм. Үүнээс тав нь Шар тэнгист болж байжээ. Өнгөрсөн оны жагсаалыг Өмнөд Хятадын тэнгист зохион байгуулсан байна.


Холбоотой мэдээ