Триполи дахь зэвсгийн агуулахад цохилт өгчээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-24 12:55:04

КАИР. /TASS/. Ливийн Үндэсний армийн Агаарын цэргийн хүчин Триполийн баруун захын хэсэгт цохилт өгчээ. Энэ тухай телевизийн “Al Hadath” суваг мэдээлэв.


Агаарын цэргийн хүчин Жанзур дүүрэг дэхь Фаиз Сараж тэргүүтэй Үндэсний зөвшилцлийн Засгийн газрын бүлэглэлийн хуаранд цохилт өгсөн байна. Тэнд байрлаж байсан зэвсгийн агуулах дайралтын бай байжээ. Агаарын цохилт өгсөн газар хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрэлт болсон байна.


Ливийн нийслэл Триполи хотыг террорист бүлэглэлүүдээс чөлөөлнө хэмээн мэдэгдсэн Генерал Халиф Хафтарын Ливийн Үндэсний арми Триполи хот руу хийх дайралтаа 4 дүгээр сарын 4-нээс эхлүүлсэн юм. Харин Сараж өөрийн хяналтад байдаг цэргүүдээ байлдааны бэлэн байдалд оруулах тушаал өгч, хожим нь Триполи дахь Засгийн газарт үнэнч зэвсэгт бүлэглэлүүд Хафтарын хүчнийнхний эсрэг “Уур хилэнгийн галт уул” ажиллагааг эхлүүлснээ мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ