Усаа тоолж, ус хэрэглэгч аж ахуйн нэгжээ тодруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-24 08:59:05

Говь-Алтай аймагт Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа төвлөрөн үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү сав газарт Говь-Алтай аймгийн 13 сум, Ховд аймгийн 5 сум нийт 18 сумын 43024 км2 газар нутаг хамрагддаг байна.

Энд Шарга манханы нөөц газар, дэлхийд нэн ховор амьтан монгол бөхөн, төрийн тахилгат Сутай хайрхан уул зэрэг газар. амьтан байдгаараа онцлог ажээ. Тус сав газарт өнгөрөгч оны усны тооллогоор цооног 26, худаг 424 үүнээс энгийн гар худаг 173, инжнерийн хийцтэй 251, булаг шанд 412, рашаан 4, гол горхи 215, нуур тойром 55, усан сан хөв цөөрөм 23, услалтын систем 5, үерийн хамгаалалтын далан 1 тоологджээ.

Мөн ус ашиглагч 17 аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хамгийн томоохон нь Ховд аймгийн Хөшөөтийн уурхай, Говь-Алтай аймгийн газар тариалан эрхэлдэг 16 аж ахуйн нэгж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ ус бохирдуулагч 92 аж ахуйн нэгж байдаг ажээ.

                                                                                Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ